Цэций салхин цахилгаан станц

Цэций салхин станцын тухай

Цэций Салхин Цахилгаан Станцын нийт суурилагдсан хүчин чадал нь 50МВт ба Дани улсын Вестас компанид үйлдвэрлэсэн V110-2.0 МВт загварын 25 ширхэг салхин турбин генератортой ба энэ нь ОУЦТХ-ны стандартын дагуу салхины эрчим хүчний нөөцийн IEC IIIA ангиллын нөхцөлд ашиглахаар зориулагдсан салхин турбин генератор юм.

Товч танилцуулга

110/35кВ-ын өндөр хүчдэлийн хуваарилах байгууламж, удирдлага, хяналтын тоноглолоор тоноглогдсон. Цэций Салхин Цахилгаан Станц нь Улаанбаатар хотоос өмнө зүгт ойролцоогоор 542км зайд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 22км зайд байрладаг. Цэций Салхин Цахилгаан Станц нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 32.5км урттай 110кВ-ын 2 хэлхээ цахилгаан дамжуулах  агаарын шугам (ЦДАШ)-аар 220/110/35/10кВ-ын Таван Толгой дэд станц (ТТДС)-д нийлүүлэн Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд зэрэгцээ холбогдон ажилладаг.

Технологийн процесс

Салхи нь агаарын даралт, нягт, температур зэргээс хамаардаг. Нарнаас ирж буй дулаан нь агаар мандалд даралтын зөрүү бий болгосноор агаар хөдөлгөөнд орж салхи үүснэ. Салхины хурд 3 м/с-д хүрэхэд V110-2 загварын салхин турбин генератор нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлнэ. Турбины булд бэхлэгдсэн далбангууд үндсэн голтой холбоотой байна. Үндсэн гол эргэснээр 3 шатлалт хурдны хайрцагаар дамжин 1 эргэлтийн хурдыг 112.8 дахин нэмэгдүүлж өндөр хурдны голыг эргүүлнэ. Өндөр хурдны гол эргэснээр генераторын роторын эргэлтээр статорын ороомог цахилгаан хөдөлгөгч хүч индукцлэж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Конвертер буюу давтамж тохируулагчаар 50 гц давтамжийг барьдаг. Генераторын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 2.0МВА чадалтай хуурай трансформатаар дамжуулан 35 кВ болгон өсгөж дэд станцад нийлүүлдэг.

Statistic Cards

80м

Өндөр цамхагтай

2МВт

Хүчин чадалтай 25ш салхин цахилгаан үүсгүүр

34км

Урттай 110кВ-ын хос хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам

Энгийн тайлбар

Сэргээгдэх эрчим хүчний тухай

Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгальд тасралтгүй нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гарган авдаг эрчим хүч юм. Үүнд нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг орно.

Гол төрлүүд

Нарны эрчим хүч – нарны гэрлээс цахилгаан гарган авах
Салхины эрчим хүч – салхин турбинаар үйлдвэрлэх
Усны эрчим хүч – усны урсгалаар цахилгаан гаргах
Геотермал эрчим хүч – газрын гүний дулааныг ашиглах

Давуу тал

Байгаль орчинд ээлтэй
Нөөц нь шавхагдахгүй
Агаарын бохирдол, хүлэмжийн хий бага ялгаруулдаг

Товчоор

Сэргээгдэх эрчим хүч бол байгалиас дахин дахин нөхөгдөж байдаг эх үүсвэрээс үйлдвэрлэдэг цэвэр эрчим хүч юм.

Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК