Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Худалдан авалтын мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Худалдан авалтын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, нийлүүлэгчидтэй харилцах, санхүүгийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах нягт нямбай, хариуцлагатай, үнэнч шударга, идэвх санаачилгатай Худалдан авалтын мэргэжилтэн хайж байна. Тус албан тушаал нь бараа, үйлчилгээний худалдан авалтыг хугацаанд нь, чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх, таатай нөхцөлөөр хэлэлцээр хийх, байгууллагын бизнесийн зорилго, санхүүгийн багийн үйл ажиллагааг  дэмжихэд чиглэнэ.

• Үнэ, чанар, найдвартай байдал, нийлүүлэлтийн хугацаанд үндэслэн нийлүүлэгчийг судлах, үнэлэх, сонгох
• Байгууллагын бодлого, төсөвт нийцүүлэн худалдан авалтын захиалга боловсруулах, гаргах
• Зардал хэмнэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гэрээ, үнэ, нөхцөлийн хэлэлцээр хийх
• Нийлүүлэгчийн гүйцэтгэлийг хянах, хүргэлт, чанар, үнийн зөрчил асуудлыг шийдвэрлэх
• Дотоод хэлтэс, багуудтай хамтран худалдан авалтын хэрэгцээ, хугацааг тодорхойлох
• Худалдан авалтын баримт бичиг, гэрээ, бүртгэлийг үнэн зөв хөтлөх
• Компанийн бодлого, хууль эрх зүйн болон ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах
• Зах зээлийн чиг хандлага, нийлүүлэгчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж эрсдэл, боломжийг тодорхойлох
• Санхүүгийн багийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх
• Шаардлагатай тохиолдолд нөөцийн удирдлага, хэрэгцээ төлөвлөлтийг дэмжих

Тавигдах шаардлага:

• Бизнес, Нийлүүлэлтийн сүлжээний менежмент, Санхүү эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
• Худалдан авалт, санхүү, НББ-ийн чиглэлээр 2+ жилийн ажлын туршлагатай
• Санхүү, НББ-ийн талаар мэдлэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно
• Хэлэлцээр хийх, харилцаа холбоо, хамтын ажиллагааны өндөр ур чадвартай
• Худалдан авалтын систем, ERP програм, Microsoft Excel ашиглаж байсан туршлагатай
• Дүн шинжилгээ хийх, зохион байгуулах, төлөвлөх чадвар сайтай
• Олон ажлыг зэрэг амжилттай гүйцэтгэх, багаар ажиллах чадвартай

СКАДА инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Цэций Салхин Цахилгаан Станцын SCADA систем, LAN/WAN/VPN сүлжээ, шуурхай холбоо, камерын хяналт, нэвтрэх системийн хэвийн ажиллагааг хангах
• Системийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлыг хянах
• Техникийн баримт бичиг, тайлан боловсруулах
• Автоматжуулалт, сайжруулалтын техникийн шийдэл боловсруулах

Тавигдах шаардлага:
• Мэдээлэл сүлжээ, програм хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
• Мэдээллийн систем түүний нөөцлөлт (backup), сүлжээний холболт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын талаар ойлголттой
• Программчлал, өгөгдлийн сангийн суурь ойлголттой
• Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай
• Мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
• Станц дээр биечлэн ажиллах боломжтой

Давуу тал болох мэдлэг, туршлага
• TCP/IP, WAN, VPN сүлжээний мэдлэг
• Router, Switch, Firewall, OS system, data backup, log шалгалт
• MySQL, MS SQL, MongoDB, Oracle, Web хөгжүүлэлт
• C#, Python, Java хэлний мэдлэг

Ээлжийн техникч

Үндсэн үүрэг:

Салхин цахилгаан станцын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
Үйл ажиллагааны хяналт, осол гэмтлийн оношлогоо хийх
Засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийх
Ажлын тайлан, бүртгэл хөтлөх

Тавигдах шаардлага:

Цахилгаан, механик, эрчим хүчний инженер эсвэл холбогдох мэргэжилтэй
Тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын мэдлэгтэй
Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Туршлагатай бол давуу тал болно

Бид санал болгож буй боломжууд:

Тогтвор суурьшилтай ажлын байр
Салбартаа өсөн дэвших боломж
Өрсөлдөхүйц цалин, урамшууллын тогтолцоо
Сургалт, хөгжлийн боломж

Салхин турбин генераторын техникч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Цэций салхин цахилгаан станцын салхин турбин генераторуудын (СТГ) ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавихад оролцох
• Цэций салхин цахилгаан станцын салхин турбин генераторуудын засвар үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийг гэрээт компаниар бүрэн хангуулан хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудад дэмжлэг үзүүлж, ажлын байрны чиг үүргийн дагуу холбогдох ажлуудыг гүйцэтгэх
• Салхин турбин генераторуудын засвар үйлчилгээг дотоод нөөц бололцоогоор гүйцэтгэх боломжийг судлах, бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай судалгаануудыг хийх, бусад бэлтгэл ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхэд оролцох

Шаардлагатай мэргэжил болон туршлага:
• Цахилгаан эсвэл механикийн инженер мэргэжлээр бакалавр болон үүнээс дээш зэрэгтэй
• Салхин турбин генератор, цахилгаан станц болон цахилгааны дэд станцад засвар үйлчилгээний чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай
• Салхин турбин генераторын засвар үйлчилгээг гардан гүйцэтгэж байсан туршлагатай бол давуу тал болно

Ур чадвар, хандлага:
• Тоног төхөөрөмжийн горим ажиллагаа, ашиглалт засвар, эрчим хүчний системийн онцлогийн талаар сайн мэдлэгтэй
• Асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай
• Баримт бичиг боловсруулах, тайлан болон тооцоо судалгаа хийх чадвартай
• Удирдан зохион байгуулах, манлайлах, хамт олныг дэмжих, өөрийн мэдлэг болон ур чадварыг улам хөгжүүлэх эрмэлзлэлтэй
• Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (албан захидал болон тайланг уншиж олйгох, тайлан боловсруулах чадвартай)
• Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах болон олон даалгавар зэрэг гүйцэтгэх чадвартай бол давуу тал болно
• Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой.

Туслах ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Кемпийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах ажилтан хийх
Гал тогоо болон хувцас угаалга, мөн цагаан хэрэглэл угааж, индүүдэх, солих
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг дагаж мөрдөх
Бусад ажилтнуудад туслах, хамтран ажиллах
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага
Цэвэрлэгээний ажил хийж байсан туршлагатай
Ажиллах чин хүсэлтэй
Багаар ажиллах чадвартай
Тоног төхөөрөмж, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ашиглах мэдлэгтэй байх
Ажлын ачаалал даах чадвартай
Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг мэддэг байх
Аливаа ажлыг хурдан шуурхай чанартай хийж гүйцэтгэх

Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутагт 14/14 ээлжийн зохицуулалтаар ажиллах
Ажилтан бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
Урамшуулалтай

Ээлжийн техникч

Үндсэн үүрэг:

Салхин цахилгаан станцын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
Үйл ажиллагааны хяналт, осол гэмтлийн оношлогоо хийх
Засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийх
Ажлын тайлан, бүртгэл хөтлөх

Тавигдах шаардлага:

Цахилгаан, механик, эрчим хүчний инженер эсвэл холбогдох мэргэжилтэй
Тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын мэдлэгтэй
Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Туршлагатай бол давуу тал болно

Бид санал болгож буй боломжууд:

Тогтвор суурьшилтай ажлын байр
Салбартаа өсөн дэвших боломж
Өрсөлдөхүйц цалин, урамшууллын тогтолцоо
Сургалт, хөгжлийн боломж

Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК