Бидний тухай
2023 оны 12-р сард төсвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлэв. 2023 оны 12 сарын 31-ны байдлаар 508,404 хүн цаг аюул осолгүй ажилласан.
2024 оны 1-р сард Нэгдсэн менежмент тогтолцоо (ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авсан.
2012 онд “Ньюком” ХХК (51%) болон Япон улсын СофтБанк Групп Корп.-ын охин компани болох Японы сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох ЭсБиЭнержи Корп. (49%) нар үүсгэн байгуулсан. Ньюком Групп нь 1993 онд байгуулагдсан Монголын ууган компаниудын нэг бөгөөд Монгол Улсад олон улсын шилдэг туршлага, шинэлэг технологийг нэвтрүүлэх эрхэм зорилго тавин ажилладаг, байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи болон дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийдэг.
Ньюком Групп нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгийн менежмент болон уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг болно. “Ньюком” ХХК нь Монгол Улсад 2013 онд анхны 50 МВт-ын хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станц /СЦС/ -ын, 2016 онд Цэций СЦС-ын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 2023 онд Япон талын хувьцаа эзэмшигч Toyota Tsusho Corporation болж SBEnergy Corp. компанийн нэр өөрчлөгдөж TerrasEnergy Corporation нэртэй болсон.
Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар
Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn