Тогтвортой хөгжил

Нэгдсэн удирдлагын тогтолцооны бодлого

“Клин Энежри Ази” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг мөрдөж, олон улсын стандартын шаардлагад тохирсон чанар, аюулгүй байдлыг хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ажилчдад ажлын таатай эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, түүний хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан дэлхийд өрсөлдөхүйц цахилгаан станц болно.

ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015

2024 оны 01 сарын 12-ны өдөр “Клин Энержи Ази” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.

АЗИЙН САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН

АЗИЙН САЛХИНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ, ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛАВ

Дэлгэрэнгүй
Төрийн бодлого

Монгол Улс нь салхи, нарны эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх онцгой боломж бүхий орон бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Эрчим хүчний болон сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг шинэчлэн баталсан. Мөн түүнчлэн 2014 онд Монгол Улсын Их Хурлаас ногоон хөгжлийн үзэл баримтлал, 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг зэргийг батлан гаргасан. Эдгээр төрийн баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхээр заасан байдаг. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь байхаар хөгжлийн зорилт болгон тодорхойлсон.

Цэций салхин цахилгаан станц

Клин энержи ази ХХК-ийн Цэций салхин цахилгаан станц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 2018 оноос хойш үйл ажиллагаагаар жил бүр 172.6 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэгдэн төвийн нэгдсэн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрснээр цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дэмжигдэж, байгаль орчинд ээлтэй "Ногоон эрчим хүч"-ний үйлдвэрлэл нэмэгдэх зэргээр төрөөс явуулж буй сэргээгдэх эрчим хүчний зорилттой уялдаж байна. Мөн түүнчлэн Цэций салхин цахилгаан станцын ашиглалт нь жил бүр 230,000 тн хүлэмжийн хийг бууруулж, 180,000 тн нүүрс хэмнэж, 1.2 сая тн ус хэмнэдэг гэсэн тооцоол байдаг.  Цэций салхин цахилгаан станц төслийн анхны нарийвчилсан үнэлгээний тайланг 2014 онд Санни трейд ХХК боловсруулан батлуулсан байна. Энэхүү Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТБҮ) ний тайлангийн нэмэлт тодотголыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ, 5.12. Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна. гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж байна. 

Тайлан

Цэций салхин цахилгаан станц (50МВт) төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Грийнтрендс ХХК-ийн судлаачид 2021 оны 07 сарын 23, 24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэв. Уг төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал тухайлбал, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн нийгэм эдийн засгийн өнөөгийн түвшнийг тодорхойлж цаашид уг төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг хураангуйлж оруулсан болно.

Нийгмийн хариуцлага

5+
Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой болон малчин өрхийн 5 хүртэлх оюутанд сургалтын төлбөрийн тодорхой дэмжлэг үзүүлэх
300+
Цэций салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын хугацаанд орон нутгийн иргэдийг хамруулсан 300 гаруй ажлын байрыг бий болгосон
Байгал орчин
Байгаль орчин, ургамал хамгаалах, бэлчээр ашиглалтын мониторинг хийх, биологийн нөхөн сэргээлт хийж байна
Хавдрын эсрэг аян өрнүүлж орон нутгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээ жил бүр зохион байгуулах
2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Клин Энержи Ази ХХК нь Өмнөговь аймгийн Цогт цэций сумын удирдлагатай “Орон нутаг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж орон нутгийн хөгжилд урт хугацаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор хамтран ажиллаж ирсэн
Бидний тухай
Дэлгэрэнгүй мэдээлэл

Байгал орчин

Монгол Улс нь салхи, нарны эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх онцгой боломж бүхий орон бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан

Цэций салхин цахилгаан станц төслийн анхны нарийвчилсан үнэлгээний тайлан.

Засгийн газрын тогтоол

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангийн нэмэлт тодотголыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан.

Менежментийн төлөвлөгөө

Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байна.

Тайлан

5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж байна.

БИДНИЙ АМЖИЛТ

Ази номхон далайн салхин эрчим хүчний шилдэг хэлцэл

Өмнөговь аймгийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал

Эрчим хүчний салбарын 2017 оны шилдэг бүтээн байгуулалтын ажил

“Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч”-ийн шагнал

Монгол улсын шилдэг бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч

Шилдэг салхин эрчим хүчний төсөл - Хүрэл медаль

Оны шилдэг байгаль орчинд ээлтэй төсөл

Оны шилдэг бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч

Оны шинэ шилдэг технологи

“Energy Globe National Award 2019”-ын Үндэсний ялагч

ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015

2024 оны 01 сарын 12-ны өдөр “Клин Энержи Ази” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.

БАЙГАЛЬ ОРЧИН

Монгол Улс нь салхи, нарны эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх онцгой боломж бүхий орон бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Эрчим хүчний болон сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг шинэчлэн баталсан. Мөн түүнчлэн2014 онд Монгол Улсын Их Хурлаас ногоон хөгжлийн үзэл баримтлал, 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг зэргийг батлан гаргасан. Эдгээр төрийн баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхээр заасан байдаг. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь байхаар хөгжлийн зорилт болгон тодорхойлсон.

Клин Энержи Ази ХХК-ийн Цэций салхин цахилгаан станц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 2018 оноос хойш үйл ажиллагаагаар жил бүр 172.6 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэгдэн төвийн нэгдсэн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрснээр цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дэмжигдэж, байгаль орчинд ээлтэй "Ногоон эрчим хүч"-ний үйлдвэрлэл нэмэгдэх зэргээр төрөөс явуулж буй сэргээгдэх эрчим хүчний зорилттой уялдаж байна. Мөн түүнчлэн Цэций салхин цахилгаан станцын ашиглалт нь жил бүр 230,000 тн хүлэмжийн хийг бууруулж, 180,000 тн нүүрс хэмнэж, 1.2 сая тн ус хэмнэдэг гэсэн тооцоол байдаг.

Цэций салхин цахилгаан станц төслийн анхны нарийвчилсан үнэлгээний тайланг 2014 онд Санни Трейд ХХК боловсруулан батлуулсан байна. Энэхүү Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТБҮ)-ний тайлангийн нэмэлт тодотголыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ, 5.12. Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж байна.

Цэций салхин цахилгаан станц (50МВт) төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Грийн Трендс ХХК-ийн судлаачид 2021 оны 07 сарын 23, 24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэв. Уг төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал тухайлбал, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн нийгэм эдийн засгийн өнөөгийн түвшнийг тодорхойлж цаашид уг төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг хураангуйлж оруулсан болно.

Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК