Бидний тухай мэдээ, мэдээлэл

Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
2024.01.12

Клин Энержи Ази ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.

Клин Энержи Ази ХХК нь үйл ажиллагаандаа "Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо" ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба өнөөдөр Хэрэгжүүлэлтийн баг маань сертификатаа гардан авлаа.
АМЖИЛТ ХҮСЬЕ!
Малчдад туслах хүмүүнлэгийн аян
2024.02.02

Клин Энержи Ази ХХК нь “МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”-д нэгдлээ. Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай
Сар шинийн тавгийн идээний дэмжлэг үзүүлэв
2024.02.02

Клин Энержи Ази ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн өндөр настан болон зорилтот өрхүүдэд сар шинийн тавгийн идээний дэмжлэг үзүүлдэг.
Эрчим хүчний зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа
2024.02.29

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөлийн (ЭХЗ) бүх гишүүдийн ээлжит хурлыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулсан. Уг хурлыг ЭХЗ-ийн дарга Д.Ганхуяг удирдан явуулсан бөгөөд хурлаар 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр анх байгуулагдсан цагаас хойших хийсэн ажлын товч мэдээллийг танилцуулан, ЭХЗ-ийн ажиллах журам, 2024 ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Мөн ЭХЗ-ийн тэргүүлэгч 13 гишүүдийг сонгож баталлаа.
ЭХЗ нь 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 100 гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна.
Нүүрстөрөгчийн зорилтын III форумд оролцлоо
2024.03.07

Ньюком группийн Дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Д.Ганхуяг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 7-нд зохион байгуулагдсан Нүүрстөрөгчийн Зорилтын Гуравдугаар Форумд амжилттай оролцлоо. Форумд Д.Ганхуяг нь Монгол Улсын нүүрстөрөгч, тогтвортой хөгжлийн зорилт болон эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний үүрэг оролцоог танилцуулав.
Эрчим хүчний салбарын хуулийн воркшоп-д оролцлоо
2024.03.13

2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр МҮХАҮТ-аас зохион байгуулсан эрчим хүчний салбарын хуулийн талаар хэлэлцүүлэг, воркшоп-д Ньюком ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо. Тус воркшоп-д Монголын Эрчим Хүчний Засаглал Хөтөлбөрийн зөвлөх, хуульч Мэри Луис оролцон Эрчим хүчний салбарын хуулийн талаар олон улсын практик арга туршлагыг дурдаж Монголын Эрчим хүчний тухай хуулийн одоогийн нөхцөл байдал, цаашдын өөрчлөлтийн боломжуудын талаар ярилцаж санал бодлоо солилцов.
Ажилчид GWO-н эрх сунгах сургалтад хамрагдлаа
2024.03.04

Клин Энержи Ази ХХК-ийн Ерөнхий инженер Г.Доржпүрэв, үйлчилгээний Х.Эхлэнмандах ахлах нар Засвар инженер гуравдугаар сарын 4-с 8-ны хооронд Их Британи улсын Ньюкастл хот дахь "3t Training Services" сургалтын төвд GWO-н эрх сунгах сургалтад хамрагдлаа.
Азийн салхины эрчим хүчний үзэсгэлэнд оролцож, туршлага хуримтлуулав
2024.03.06

Клин Энержи Ази ХХК-ийн инженер техникийн ажилчид гуравдугаар сарын 6-с 8-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Улсад (Тайвань) зохион байгуулагдсан Азийн салхины эрчим хүчний үзэсгэлэнд оролцож, туршлага хуримтлуулав.
ISO450001:2018, ISO9001:2015-ийн тэргүүлэх аудиторын сургалтад хамрагдлаа
2024.03.04

Клин Энержи Ази ХХК-ийн БОХАБЭА-н менежер Д. Саруул хоёрдугаар сарын 26-с 28-ны хооронд Энэтхэг улсад зохион байгуулагдсан TNV группийн ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцоо болон ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны Тэргүүлэх аудиторын сургалтад амжилттай хамрагдлаа.
Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК