Үндсэн үүрэг:

Цэций Салхин Цахилгаан Станцын РХА-ийн төхөөрөмжүүд, хэмжүүр, тоолуурын ашиглалт, найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээнд хяналт тавих, цахилгаан тоноглолд хэмжилт туршилт, реле хамгаалалтын тавилын тооцоо хийх, гэмтлийн дүн шинжилгээ хийх, төрөл бүрийн шилжилтийн процесст үнэлэлт дүгнэлт өгөх, гарын авлага боловсруулах.

Тавигдах шаардлага:

  • Реле хамгаалалтын инженерээр их, дээд сургууль төгссөн,
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан,
  • SEL-ийн төрлийн реле хамгаалалтын төхөөрөмж дээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Тоног төхөөрөмжийн горим ажиллагаа, ашиглалт, засвар болон эрчим хүчний системийн онцлогыг мэддэг байх
  • Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадвартай,
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай,
  • Мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх,