Цагалбар

2018
2018-05-09

2018 оны 5 сар

2018 оны 5 сарын 9-ны өдөр арилжааны сигналуудыг ДҮТ ХХК хүлээн авах ажлын хэсгийн шийдвэр гарав.

2018-05-03

2018 оны 5 сар

2018 оны 5 сарын 3-ны өдөр Цэций Салхин цахилгаан станц анхны удаа бүрэн хүчин чадлаа авсан буюу 50МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн.

2018-02-15

2018 оны 2 сар

2018 оны 2 сарын 15 ӨА-ийн  9-н алдартан шалгаруулалтаас Шилдэг Бүтээн Байгуулалтын Шагналыг гардан авлаа

2017
2017-12-29

2017 оны 12 сар

2017 оны 12 сарын 29-ны өдөр Эрчим хүчний Салбарын Шилдэг бүтээн байгуулалт шагналыг гардан авлаа.

2017-12-22

2017 оны 12 сар

2017 оны 12 сарын 22-ны өдөр МҮХАҮТ-аас Шилдэг Ногоон Технологи Нэвтрүүлэгч хэмээх шагнал гардан авлаа.

2017-11-01

2017 оны 11 сар

2017 оны 11 сар

2017 оны 11 сарын 01-ны өдөр Арилжааны үйл ажиллагаа эхлүүлэх Батламжийг Диспетчерийн Үндэсний Төв ХХК-аас хүлээн авлаа.

 

 

2017-10-27

2017 он 10 сар

2017 оны 10 сарын 27-ны өдөр Улсын комисс амжилттай хуралдаж санал, зөвлөмжийг өгөв.

2017-10-06

2017 он 10 сар

2017 он 10 сар

2017 оны 10 сарын 6-ны өдөр Цэций салхин цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулав.

 

2017-06-21

2017 он 06 сар

“Цэций” салхин цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг гардан авлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж буй 50 мегаваттын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч Клин Энержи Ази ХХК нь  энэ сарын 20-ны өдөр Сэргээгдэх Эх Үүсвэрээр Цахилгаан Эрчим Хүч Үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлөө гардаж авлаа.

2017-04-01

2017 он 4 сар

Барилга угсралтын ажлыг нийт 25 турбины 75 ширхэг далбаанууд, СТГ- ын салгууруудыг тээвэрлэж, 9 ширхэг цамхагийг төслийн талбайд тээвэрлэж, замын болон хатуу хучилттай хэсгийн ажил 76%-тай, Удирдлагын байрны өрлөгийн ажил 90%, нийт 130 ширхэг ЦДАШ-ын цамхагуудаас 79-ыг нь угсарч, 65 цамхагийг босгож суурьлуулсан байдалтайгаар 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2017 оны барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлэв.

2017-03-20

2017 он 3 сар

2017 он 3 сар

Клин Енержи Ази ХХК-ийн хэрэгжүүлж буй 50 мегаваттын Цэций салхин цахилгаан станцын төсөл нь 2016 оны “Азийн салхин эрчим хүчний шилдэг хэлцэл” -ээр шалгарч 2017 оны 3 дугаар сар 09 -нд дэлхийн нэр хүнд бүхий IJ Global Awards 2016 шагнал гардан авлаа.

Еuromoney Institutional Investor Группын нэг хэсэг болох энэхүү IJ Global нь олон улсын дэд бүтэц, төслүүдийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сан ба олон улсын дэд бүтцийн санхүүжилтийн төслүүдээс хамгийн шилдэг хэлцлүүдэд IJ Global Awards шагналыг олгодог.

2016
2016-12-30

2016 он 12 сар

2016 оны 9-р сараас барилга угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэв.

2016 онд багтаан цемент зуурмагийн, хатуу хучилттай замаас төслийн  талбай хүртлэх 4.7 км сайжруулсан шороон замыг эцэслэн дуусгах, 8-н турбины суурийн ажил; дэд станцын барилгын өрлөгийн ажил, хатуу хучилттай талбайн ажил, 110 ширхэг ЦДАШ-ын суурийн ажлуудыг тус онд багтаан гүйцэтгэв.

2016-11-26

2016 он 11 сар

2016 оны 11 сарын 23-ны өдөр Цэций Салхин цахилгаан Станцын шав тавих ёслолыг ёслол төгөлдөр хийсэн бөгөөд тус шав тавих ёслолд УИХ- ын гишүүд, холбогдох яам, тамгийн газар болон орон нутгийн удирдлагууд оролцсон билээ.

2016-09-30

2016 он 9 сар

2016 оны 9-р сараас эхлэн барилга угсралтын ажлыг эхлүүлэв

2016-09-25

2016 он 9 сар

2016 он 9 сар

2016 оны 9-р сарын 28-ны өдөр Клин Энержи Ази ХХК нь хувь нийлүүлэгчид болох Ньюком ХХК болон СБ Энержи Корпорацитай хамтран Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк-тай Монгол Улсын өмнөд хэсэгт 50 мегаваттын салхин цахилгаан станц барих санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав

2016-09-10

2016 он 9 сар

Клин Энержи Ази ХХК нь Вестас Эжиа Пасифик Винд Техноложи Пте. Лтд болон Вестас Монголия ХХК-ийн хамтарсан консорциумтай ЕРС (Епд1пееппд, РгосигетеШ апб СопзЦгюбоп) /Инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажил гүйцэтгэх/ гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулав.

2016-05-25

2016 он 5 сар

Байгаль Орчны Ерөнхий Үнэлгээг 2016 оны б-р сарын 17-ны өдөр Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамнаас хүлээн авсан болно

2015
2015-07-28

2015 он 7 сар

Техник Эдийн Засгийн Үндэслэлийг СгуррЭнержи компани гүйцэтгэсэн бөгөөд эцсийн байдлаар 2015 оны 7-р сард ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөв.

2015-05-09

2015 он 5 сар

Клин Энержи Ази ХХК нь Их Британи Умард Ирландын Вант улсад бүртгэлтэй СгуррЭнержи компанитай 2015 оны 5 дугаар сарын 27-ний өдөр Инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, Уг гэрээ нь зам барилгын ажил, цахилгааны хуваарилах байгууламж, хүчний трансформатор, бусад цахилгаан тоног төхөөрөмж, салхин турбин генераторын угсралт, 35 кВ-ын цуглуулах кабель сүлжээг угсрах, ЦДАШ- ын барилга угсралтад хяналт тавих ажлыг гүйцэтгэх тухай гэрээ юм.

 

2015-04-22

2015 он 4 сар

2015 оны 4 сарын 2-нд Эрчим Хүчний Зохицуулах хороон 20-н жилийн хугацаатай СЦС-ын тарифыг батлав.

Диспетчерийн Үндэсний төв болон Клин Энержи Ази ХХК хамтран диспетчерийн гэрээг 2015 оны 4 сарын 29-ны өдөр зурав.